Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурал 13 хүний бүрэлдэхүүнтэй Эрдмийн Зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулагдсан. "Цагаан-Овоо сумын нутгийн хар ямааны аж ахуй биологи, ашиг шимийн үзүүлэлт" сэдэвт судалгааны ажлын арга зүйг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Энэхүү арга зүйг батлуулснаараа цаашид Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн аж ахуй нэгжид төвлөрүүлэх, нутгийн хар ямааны үржлийн бүртгэл мэдээллийн сан бий болгох, Цагаан-Овоо сумын нутгийн хар ямааг омог болгон батлуулах анхны боломж нээгдэж байгаа юм.