Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

Түүхэн замнал

          1925 онд анх Дорнод аймагт Шинжлэх ухааны үндэстэй мал эмнэлгийн байгууллага 1926 онд Баянтүмэн Хан-Уул (Санбэйс)-ын хошууны төв Баянтүмэн (Одоогийн Чойбалсан хот)-д  5 орон тоотойгоор байгуулагджээ.
1969 онд ЗХУ-ын эдийн засаг техникийн тусламжаар баригдсан бактериологи, сериологийн салбар, паразитологи , хими токсикологийн кабенит, эм урвалж , биоцехийн хэсэгтэй иж бүрэн тоноглогдсон Зүүн 3 аймгийн харъяалсан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бүсийн лаборатори (Эрхлэгч их эмч нь Д.Балчигсүрэн) ашиглалтанд орж мал сүргийг халдварт өвчнөөс эрүүлжүүлэх , мал амьтдын зүй бус хорогдлыг багасгах, өвчин эмгэг үүсгэгчийг судлах эрдэм шинжилгээний судалгааны ажлыг шинэ шатанд гаргаж сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэж иржээ.
           Тус лаборатори нь анх байгуулагдахдаа зөвлөх мэргэжилтэн 1, эрхлэгч их эмч 1, шинжлэгч их эмч 2, бага эмч 4, саниторч 2, цэвэрлэгч 2, бойлуурын жижүүр 3, сахиул манаач 1, жолооч 2 бүгд 18 нэгж орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна.
14 суманд Мал эмнэлэг, үржлийн албаны 32 аж ахуйн нэгж ажиллаж байна.Аймгийн нийт мал сүргийг халдварт болон празит өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, өвчин гарсан үед холбогдох арга хэмжээг авах, Мал эмнэлэг ариун цэврийн халдваргүйжүүлэлт хийх, мал аж ахуйн үржлийн ажил , газар тариалан, хүнс, жижиг дунд үйлдвэрлэлийг мэргэжлийн арга зүйгээр хангах үйл ажиллагаа явуулж байна.
       Орон нутагт байгаа хувийн Мал эмнэлэгүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, мал амьтдын халдварт болон халдваргүй өвчнийг эмчлэх тэдгээртэй тэмцэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ, баталгаажуулалт хийх замаар манай орны эдийн засгийн үндэс, үнэт баялаг болсон мал амьтдын ашиг шимт байдлаа хадгалан тогтвортой өсгөн үржих нөхцлийг бүрдүүлж хүн амын эрүүл хүнс, түүхий эдээр хангах, малаас хүнд халдварладаг өвчнөөс хамгаалах, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. 
           Зоотехникийн алба үүсэж хөгжсөн түүх, одоогийн байдал
         1925 онд Улз голын хошууны Баяндун суманд, байгуулагдсан тэр үед Баянтүмэн, Хан-Уулын хошууны салбарт сайн үүлдрийн үнээ, бухыг 38-ыг авчирч үржүүлж эхэлсэн. 
         1933 онд ЗХУ-аас нарийн ноост прекос үүлдрийн хуц авч одоогийн Баян-Уул сумын нутагт Хүрхрээ гэдэг газар улсын үржлийн сан байгуулан хувь хүмүүсээс эм хонь худалдан авч 1934 оноос гардан хээлтүүлэг хийж эхэлсэн байна. 
         1955 онд Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбайн нэгдэлд хонь эрлийзжүүлэг, 1958 онд Онон САА-д ЗХУ-ын  Казакын цагаан толгойт үүлдрийн үхрийг эрчимтэй үржүүлж эхэлсэн юм.
         1949 онд анхны дээд мэргэжилтэн Зоотехникч, Чинбат аймгийн ерөнхий Зоотехникчээр ирж, 1953 он хүртэл ажилсаны дараа,          1953-1955 онуудад Өвгөний Чимэддорж, 1956- 1960 он хүртэл Лхаасүрэн нар ажиллаж байсан.
 
         1962 онд тус аймгийн Баянтүмэн, Дашбалбар суманд үржил, зохиомол хээлтүүлгийн улсын станцууд байгуулагдаж 6 сум нэгдэл хамрагдаж нарийвтар ноост хонины үржлийн ферм 3, сүү махны үүлдрийн үхрийн үржлийн 5, махны үхрийн үржлийн ферм 1-ийг тус тус байгуулж нутгийн малын өндөр ашиг шимт үүлдрээр эрлийзжүүлэг амжилттай хийж ирсэн. 
         Манай аймаг 14-н сумын 63-н багийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг явуулдаг. 
         Аймгийн Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 62 тоот захирамжаар Хөдөө аж ахуйн газар 27 орон тоотойгоор байгуулагдсан.
        Манай байгууллага нь Аймгийн Мал эмнэлэг, мал аж ахуй үржлийн алба нэгдэн  аймгийн Засаг даргын 1998 оны 03 сарын 11 өдрийн 62 тоот захирамжаар Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэртэйгээр аймгийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэст харъяалагдан байгуулагдсан.
        Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, 2013 оны 415 дугаар тогтоолоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, 2015 оны 08 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн газар болж өөрчлөгдөн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагаагаа явуулж байна.


  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео