Хяналтын албаны чиг үүрэг
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр
үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг төрийн
бодлого, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн
удирдлагаар хангах, мал эмнэлэг, мал, амьтны үржлийн болон ургамал хамгаалал,
хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээ,
худалдаа, хоол үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр таатай орчныг бий болгох,
аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг
олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын
хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг
мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн
мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.