Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

Мал үржлийн албаны бодлого

         Аймгийн хэмжээнд 2015 оны жилийн эцэст 1555,4 мянган толгой мал тоолуулж, түүний дотор адуу 196537 толгой буюу 12,6 хувь, үхэр 163650 толгой буюу 10,5 хувь, тэмээ 4908 толгой буюу 0,3 хувь, хонь 745322толгой буюу 48 хувь, ямаа 445008 толгой буюу 28,6 хувийг эзэлж, 2014 онтой харьцуулахад мал сүрэг 5 төрлөөр нийт 161978 толгой буюу 11,6  хувиар өссөн дүнтэй байна.

Аймгийн хэмжээнд 2015 оны жилийн эцсээр мал таван төрөл дээрээ өссөн дүнтэй байна. Үүнийг таван төрлөөр авч үзвэл адуу 20030 толгой буюу 11,3 хувь, үхэр 21147толгой буюу 14,8 хувь, тэмээ 273 толгой буюу 5,9 хувь, хонь 71975 толгой буюу 10,6 хувь, ямаа 48553толгой буюу 12,2 хувиар өссөн дүнтэй байна.

Аймгийн хэмжээнд малтай өрх 6341, үүнээс 4042 малчин өрх байна. Малтай нэг өрхөд 245 толгой, малчин нэг өрхөд 384 толгой мал ноогдож байна.Өмнөх онтой харьцуулахад 132 малчин өрх буюу 3,3 хувиар өссөн дүнтэй байна.

Нийт малын 44,5 хувь буюу 693183 толгой хээлтэгч мал байна.Үүнээс: Ингэ 1876  толгой буюу 0,3  хувь, гүү 61267  толгой буюу 8,9  хувь, үнээ 64248 толгой буюу 9,3 хувь, эм хонь 357913 толгой буюу 51,6  хувь, эм ямаа 207879 толгой буюу 29,9 хувийг тус тус эзэлж байна.

 Нийт малын 19873 буюу 1,2 нь хээлтүүлэгч мал байна. Хээлтүүлэгчийг таван төрлөөр авч үзвэл буур 104 толгой буюу 0,5 хувь, азарга 7730 толгой буюу 39 хувь, бух 1936 толгой буюу 9,7 хувь, хуц 6550 толгой буюу 33 хувь, ухна 3553 толгой буюу 17,8 хувийг эзэлж байна.

2015 онд аймгийн хэмжээнд 539946 толгой төл мал бойжуулаад байна. Үүнээс: Ботго 868 толгой буюу 0,2  хувь , унага 42980 толгой буюу 7,9 хувь, тугал 49351 толгой буюу 9,2 хувь, хурга 288518 толгой буюу 53,4 хувь, ишиг 158229 толгой буюу 29,3 хувь байна.  Өмнөх онтой харьцуулахад 80094 толгой буюу 17,4 хувиар өссөн дүнтэй байна.Энэ онд аймгийн нийт малын 0,4 хувь буюу 7131 толгой мал хорогдсон.  Хорогдлыг таван төрлөөр нь ангилвал: Тэмээ 25 толгой, адуу 574 толгой, үхэр 665 толгой, хонь 3083 толгой, ямаа 2784 толгой хорогдсон байна. 

Аймгийн хэмжээнд малын бүлэглэлийг авч үзвэл 101-200 толгой малтай 860 малчин өрх буюу  21,2 хувь, 125767 толгой буюу нийт малын  8 хувь, 201-500 толгой малтай 1087 малчин өрх буюу 26,8 хувь,  348075 толгой буюу 22,3 хувь , 500-999 толгой малтай 577 малчин өрх буюу 14,2 хувь,  396791 толгой буюу 25,5 хувь, 1000-1499 толгой малтай 155 малчин өрх буюу 3,8 хувь, 185547 толгой мал буюу 11,9 хувь, 1500-2000 толгой малтай 36 малчин өрх буюу 0,8 хувь,  60465 толгой буюу 3.8  хувь, 2001-ээс дээш малтай 26 малчин өрх буюу 0,6 хувь, 73080 толгой  буюу 4,7 хувьтай  байна.

Аймгийн хэмжээнд 19үүлдэр, омог хэвшлийн болон эрлийз, нутгийн шилмэл омгийн мал 181372толгой мал тоологдсон нь нийт малын 11.6  хувийг эзлэж өмнөх онтой харьцуулахад 51243толгой буюу 39.4хувиар өссөн дүнтэй байна.

 


  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео