Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХАЛХГОЛ СУМЫН УРГАЦЫН БАЯРТ ОРОЛЦОЖ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ.

  2016-01-18 19:13    Үзсэн: 767

2015 оны 10 сарын 28-30 өдрүүдэд аймгийн нийт тариалангийн үйлдвэрлэлийн 77,9% эзлэх Халхгол сумын Засаг даргын орлогчийн 2015 оны 10 срын 23 өдрийн 02/388 албан тоотоор ирүүлсэн "Алтан намар-Ургацын баяр”-т оролцуулах хүсэлтийн дагуу ажиллаа.
Халхгол суманд үр тарианы 10 аж ахуй нэгжүүд 2015 онд нийт 38390 га-д тариалалт хийсэн бөгөөд үүний 45.32% улаан буудай, 21.85% тосны ургамал, 32.82 бусад үр тариа, тариалсан.
 Ургацын баярын арга хэмжээний хүрээнд: "ХАЛХГОЛ СУМЫН ХӨГЖИЛ БА ГАЗАР ТАРИАЛАН” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид нь: 
Халхгол сумын хөгжил тариалангийн аж ахуй нэгжүүдийн оролцоо:
 Халхгол сум ба тариалангийн аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам:
Тариалангийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам сэдвүүдээр 3 бүлэгт хуваагдан өөрсдийн санал хүсэлтээ танилцуулан ажиллаа. Үүнд: 
 Тариалангийн талбайд мал орж их хэмжээний тариаг сүйтгэж байгаа бөгөөд үүнд төрийн зүгээс " Тариаланч малчдын хоорондын харилцааг зохицуулах журам”-ыг нэн даруй батлан мөрдүүлэх.
Аймаг улсын тэргүүний тариаланч хамт олонг шалгаруулан тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах.
Хавар тариалалтын баяр, намар ургацын баяр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг жил бүр сум, аймгийн түвшинд уламжлал болгон хэвшүүлэх. Үүнд тариалангийн аж ахуй нэгжүүд дэмжлэг үзүүлэх боломжтой.
Хавар, намартаа ургацын штаб байгуулан цаг үеийн мэдээ, мэдээлэлийг холбогдох газруудад шуурхай хүргэн ажиллах гэсэн санал хүсэлтүүд гарсан.
Баярын нээлтийн арга хэмжээний үеэр Халхголын САА атрын анхны шан татсан тракторын хөшөөнд цэцэг өргөх, тариаланчдын дунд хөгжилтэй буухиа, караоке зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү арга хэмжээнд 7 компани, сум орон нутгийн төр захиргаа, ард иргэдийн 90 гаруй оролцлоо. Цаашид хэлэцүүлэгээс гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр болсон.




  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео