Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

“ҮР, ҮРСЭЛГЭЭ -2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  2017-06-12 16:38    Үзсэн: 606

Дотоодын хүнсний ногооны хүрэлцээ хангамжыг нэмэгдүүлж өрх бүр хүнсний ногоо тариалах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон 7 дахь жилдээ "Үр, үрсэлгээ-2017” үзэсгэлэн худалдааг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр Аймгийн Засаг дарга, Дэлхийн зөн, Монгол олон улсын байгууллагын хамтын ажиллагааны гэрээний дагуу зорилтот бүлгийн өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх "Гэр бүлийн хөгжил дэвшил-3” хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд гэр бүр хөгжлийн хэлтэстэй хамтран явуулсан "Төмс хүнсний ногоо тариалах аргачлал” сургалтад хамрагдсан 20 өрхийн гишүүдэд Хүнс, хөдөө, аж ахуйн газраас 5 төрлийн ногооны үр, 3 төрлийн үрсэлгээ, "Дорнод гурил” ХК-иас өрх бүрт 1 шуудай үрийн төмсний дэмжлэг үзүүллээ.
Үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сумын 4 багийн 10 өрхийн тариаланч 14 нэр төрлийн үр, үрслэг, тарьц суулгацаар оролцож 800,000 маянган төгрөгний борлуулалт хийсэн. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод шинээр батлагдсан Тариалангийн тухай хууль, Органик хүнсний тухай хуулийн талаар иргэдэд танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео