Хүн төвтөй байгал хамгаалал ТББ-нь НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй "Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх” сургалт-семинарын хүрээнд 2017 оны 05 сарын 23-24 өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдсан сургалт арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, малчдын төлөөлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Сургалтын хүрээнд Сайн дурын зөвлөмжийн үндсэн зарчим, сэдэвтэй танилцах, Орон нутагт тулгараад буй газар эдэлбэртэй холбоотой асуудлуудыг хамтран тодорхойлох, Сайн дурын зөвлөмжийн хүрээнд олон улс болон Монголд хийгдэж буй ажлуудтай танилцах, Хариуцлагатай газар эдэлбэрийн засаглалыг сайжруулахад өөрийн орон нутагт юу хийж болох талаар хэлэлцэх зэрэг хөтөлбөрийн орон нутгийн түвшинд туламдсан асуудлаар баг болж ажилласан. Цаашид орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.