Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

“АЗИ, ЕВРОПЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

  2017-05-30 16:06    Үзсэн: 448

БНХАУ-ын Худалдааны яам болон Хүнс, исэлтын бүтээгдэхүүний үндэсний эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан "Ази, Европын хүнсний аюулгүй байдлын удирдлага” сэдэвт семинар 2017.05.03-23-ны хооронд 21 хоногийн хугацаанд Бээжин, Чиньдао, Сүзао хотуудад зохион байгуулагдсан. Сургалтын хүрээнд БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мөрдөж буй хууль, стандарт мөн органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр танхимын сургалтанд Хүнсний технилоги хариуцсан мэргэжилтэн хамрагдсан.


БНХАУ-ын экспортын хүнсний үйлдвэрлэл эрхлэдэг "Yakult” Co.LTD., "Tsingtao” шар айрагны үйлдвэр, "Yili”, "Meiji” сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, Хүнсний аюулгүй байдлын лаборатори, "Кока кола” ундааны үйлдвэрүүдтэй тус тус танилцаж, туршлага судлаж ажиллаа.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео