БНХАУ-ын Худалдааны яам болон Хүнс, исэлтын бүтээгдэхүүний үндэсний эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан "Ази, Европын хүнсний аюулгүй байдлын удирдлага” сэдэвт семинар 2017.05.03-23-ны хооронд 21 хоногийн хугацаанд Бээжин, Чиньдао, Сүзао хотуудад зохион байгуулагдсан. Сургалтын хүрээнд БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мөрдөж буй хууль, стандарт мөн органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр танхимын сургалтанд Хүнсний технилоги хариуцсан мэргэжилтэн хамрагдсан.
БНХАУ-ын экспортын
хүнсний үйлдвэрлэл эрхлэдэг "Yakult” Co.LTD., "Tsingtao” шар айрагны үйлдвэр, "Yili”,
"Meiji” сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, Хүнсний аюулгүй байдлын лаборатори, "Кока
кола” ундааны үйлдвэрүүдтэй тус тус танилцаж, туршлага судлаж ажиллаа.