Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

"МАЛЧДЫН УЛСЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО.

  2017-05-30 13:38    Үзсэн: 450

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан "Улсын нэгдсэн малчдын зөвлөгөөн” 2017 оны 05 дугаар сарын 26-27-ны хооронд Төрийн ордонд зохион байгуулагдсан.
Зөвлөгөөнд 21 аймгийн 850 гаруй малчин, Дорнод аймгийн 13 сумын 24 малчин, аймгийн ХХААГазрын МААХэлтсийн дарга нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, бусад улсын их хурлын гишүүд болон төрийн бус байгууллага оролцсон.
Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан олон арга хэмжээнүүдийг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм. Мөн зөвлөгөөнд оролцож байгаа малчид, фермерүүд мал аж ахуйн салбарын гол эрх зүйн баримт бичиг болох "Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон "Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслүүдэд санал өгч хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж хуулийн төсөлд тусгуулна.
Засгийн газар дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллана.
Үүнд:
• Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх.
• Малчид хөдөлмөрөө хоршин ажиллаж ажлын бүтээмж сайжруулан мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхээр Малчдын хоршоонд нэгдэж ажиллах боломж болон малын гаралтай түүхий эдийг малчдын хоршоогоор дамжуулж бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх.
• Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх.
• Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлэх. 
 • Малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж биотехнологийн ололтыг нэвтрүүлэн шинэ үүлдэр, омгийг бий болгох, мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулах. 
 • Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх. 
 • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөөгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх зэргээр бэлчээрийн доройтлыг бууруулах. 
Энэхүү зөвлөгөөнөөс зөвлөмж гарган бүх аймаг, сумдад хүргүүлж тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана
"Малчдын улсын нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр Баян-Уул сумын "Аймгийн аварга малчин” Базаргүрийн Цэдэнжавыг ХХААХҮЯамны "Тэргүүний ажилтан”цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.


  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео