Агентлаг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өрх бүр тариаланч байх зорилтуудын хүрээнд Гэр бүлийн хөгжил дэвшил модуль сургалтын эхлэл "Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн сургалт”-ыг 2017 оны 05 сраын 05 өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зорилтот Хэрлэн сумын 8 багийн 22 өрхийг амжилттай хамруулан ажиллаа.
Уг сургалтаар өрхийн хэрэгцээний газартаа төмс, хүнсний ногоо тариалах дадлага туршлагад суралцах анхан шатны мэдлэг олгох, бизнес төсөл боловсруулах арга, боломжийн талаар мэдлэг түгээн ажиллаа.