Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

  2017-03-09 10:15    Үзсэн: 533

Аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Матад, Хөлөнбуйр суманд оношлогдож, ХХААХҮС-ын 2010 оны А/67 тоот тушаалын дагуу тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас 4-н удаагийн нийлүүлэлтээр 1,3 тонн Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн 3 цэнт вакцин нийлүүлэгдсэн.

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын мэдрэмтгий 997,4 мянган толгой мал хамруулах төлөвлөгөөтэй дархлаажуулалтын арга хэмжээ явагдаж байна.

Баянтүмэн, Хөлөнбуйр, Булган, Цагаан-Овоо, Матад, Халхгол, Хэрлэн, Баян-Уул сумдын дархлаажуулалт бүрэн дууссан.

Гурванзагал,Чойбалсан,Чулуунхороот,Дашбалбар, Баяндун, Сэргэлэн сумдын дархлаажуулалт явагдаж байна. Дархлаажуулалт 65,9 хувийн гүйцэтгэлтэй байна.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео