Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

“СҮҮТЭЙ МОНГОЛ” АЯНЫ ХҮРЭЭНД “СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” СЭДЭВТ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  2016-08-06 19:19    Үзсэн: 899

Аймгийн Засаг даргын 2016 оны А/257 дугаар захирамжаар батлагдан хэрэгжиж байгаа "Сүүтэй Монгол” аяны хүрээнд "Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” сэдэвт технилогийн сургалтыг 2016 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, улирлын чанартай сүүний нөөцийг зөв зохистой ашиглаж хадгалалт, тээвэрлэлт даах стандартад нийцсэн сүүн бүтээгдэхүүнийг мал аж ахуй эрхлэгчид хоршиж, нэгдэн боловсруулж зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго оршино.

Сургалтанд 7 сумын 28 аж ахуйн нэгж, малчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамрагдсан.

 



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео