"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”-ийн 4.3.6.дахь заалт, Монгол улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны А/205 тоот захирамж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын А/10 тоот тушаал, Дашбалбар сумын Засаг даргын А/38 тоот захирамжыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны хооронд Дашбалбар сумын 4 багийн 26 малчин өрхийн 10000 толгой буриад омгийн хонинд аймгийн Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлэг, үржлийн тасаг, Баян-Уул сумын "Үет цагааны гол” ХХК-ны мал зүйч нар үзлэг ангилалтыг хийж гүйцэтгэсэн.
Ангилалтанд 10000 толгой хонь хамруулснаас хээлтэгч 9500 толгой, хээлүүлэгч 500 толгой, үүнээс шилмэл ангийн хээлтэгч 1908, I анги 2300, бусад ангид 5292, шилмэл хээлтүүлэгч 220 , I анги 178, бусад 102 толгой хонийг хамруулсан.