Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

“НООС БЭЛТГЭЛ-2016” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  2016-07-06 09:54    Үзсэн: 725

Дорнод аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, Мал Хамгаалах Сан хамтран "Ноос бэлтгэл- 2016” уулзалт, зөвлөгөөн 2016 оны 06 сарын 09-ны өдөр зохион байгуулсан.Зөвлөгөөнд Мал эмнэлэг, үржлийн тасгийн МААҮТҮБХариуцсан  мэргэжилтэн 11, Хоршооны гишүүн малчин 20, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгч 8, 44 малчин, нийт 83 хүн хамрагдсан.

Зөвлөгөөнд Ноос боловсруулах салбарт хэрэгжүүлж буй өрөөс баримтлах бодлого”-ын талаар, "Ноосны урамшуулал олгох тухай журам, түүний хэрэгжилт, үр дүн”-ийн талаар, Дорнод аймгийн "Мал аж ахуйн үйлдвэрлэл”-ийн талаар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гишүүн үйлдвэрүүд оролцож мэдээлэл өгч ажилласан.

Зөвлөгөөнөөр 5 сумын 5 мэргэжилтэн , 2 сумын 2 малчин , 3 хоршоодын бүтээлч хөдөлмөрийн үр дүнг үнэлж  "Хөнгөн Үйлдвэр”-ийн 80жилийн ойн медалиар 10 хүнийг, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны хүндэт өргөмжлөлөөр 3 хүнийг, Хөнгөн үйлдвэрийн яамны хүндэт "Жуух бичиг”-ээр  "Хөвчийн тал” ХХК-ны захирал Э.Доржрагчаа нарыг шагнаж урамшууллаа.

Зөвлөгөөнийүеэр төлөөлөгчид Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой болон гишүүн үйлдвэрүүдтэй гэрээгээ байгуулж, үрамшууллын падаан хүлээн авч ажиллаа.  



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео