Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ТЭМЭЭ 999” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

  2016-07-06 09:35    Үзсэн: 483

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран "Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо /2016.03.06-03.07/ өдрүүдэд зохион байгуулагдсан. Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид оролцсон.

Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, 1000 тэмээ нэг дор уралдуулан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "Монгол тэмээ-999” арга хэмжээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Булган сумдын удирдлага, МЭҮТасгийн дарга нар , малчин нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон.

Дорнод аймгаас "Сайхан хос" шалгаруулах тэмцээнд Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн аймгийн сайн малчин Д.Бямба, Ц.Жаргалсайхан, Булган сумын "Улсын сайн малчин” Г.Оюунсүрэн нар гэр бүлийн хамт амжилттай оролцсон.

"Сайхан хос" шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарлаа
           ХХАА-н сайд Р.Бурмаа "Тэмээчдийн зөвлөгөөн"-д оролцогчдод хандан хэлсэн үгэндээ "Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа "Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа "Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” хэмээн онцолсон юм.

Мөн энэ зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ мал сүргээ өсгөн үржүүлж, Монгол улсын үнэт баялагийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео