Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

"ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН-2016" -НД ОРОЛЦЛОО.

  2016-04-19 11:30    Үзсэн: 463

           Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран "Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-ийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан.

"Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-д Монгол Улсын 333 сумаас 700 гаруй малчид, хөдөө аж ахуйн салбарын орон нутаг дахь удирдлагууд, албан хаагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл бүхий нийт 1000 орчим, Дорнод аймгийн 14 сумын 29 төлөөлөгч оролцлоо.
            Зөвлөгөөнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Кэвин Галлагхэр, Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, ерөнхий консул Маркус Валдвогел нар оролцлоо.
           Зөвлөгөөний нэгдсэн хуралдаанаар "Мал аж ахуйн салбарт тохиолдож буй гамшигт үзэгдлийг бууруулах арга зам”, "Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зээл ба нийгмийн дундаж давхаргыг тэлэх нь”, "Малчдын нийгмийн хамгаалал ба малчны зээл”, "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод эрүүл мэндийн асуудал нөлөөлөх нь”, "Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, доройтол түүнээс сэргийлэх арга замууд” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьсан юм.
         Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөн "Бэлчээр-Ногоон алт”, "Сайн малчин”, "Мал-Үндэсний баялаг”, "Эрүүл мал-Эрдэнэ” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, малчид өөрсдөө тулгамдсан асуудлаа идэвхитэй ярьж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцлээ.

Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй юм гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргалаа.

Зөвлөгөөнөөр малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнг үнэлж Баян-Уул сумын малчин Гарамжавын Долгормааг ХХААЯамны "Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео