Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 2016 ОНЫГ БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО”, “ТОГВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  2016-04-19 11:21    Үзсэн: 582

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран 2016 оны 03 дугаар сарын 09-10-ны хооронд Тогвортой хөдөө аж ахуй сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдсан.

Сургалтын хүрээнд: Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2016 оныг бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан ХХААЯамны СБТГазрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Газар тариалангийн бодлогын мэргэжилтэн М.Алтансүх, Хүнсний бодлогын мэргэжилтэн Д.Оюунгэрэл МЭҮГазрын мэргэжилтэн Д.Эрхэмбаатар нар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Тариалангийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, "Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны төлөвлөгөөний төсөлд тус тус санал асуулга авах, мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгч ажилласан.

"Тогвортой хөдөө аж ахуй” төслөөс Герман улс дахь тэжээлийн үйлдвэр,тэжээлийн чанар, Герман улс дахь махны үүлдрийн үхрийн аж ахуйн технилоги, тэжээлийн норм, махны өөрийн өртөг, Эрчимжсэн аж ахуйн байрны технилоги шаардлага, Махны үүлдрийн үхрийн маллагааны технилоги, тэжээлийн хуваарьлалт, эрсдэл, эдийн засгийн үр ашиг зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, санал солилцож, ажилласан.

Аймгийн хэмжээнд 14 сумын МЭҮТасгийн мэргэжилтэн, хувийн аж ахуйн нэгжийн  65 төлөөлөл оролцов.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео