Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

  2016-12-09 12:21    Үзсэн: 800

 

Аймгийн хэмжээнд 2016-2017 онд 14 сумын 4043 малчин өрхөд 2.1  сая толгой мал өвөлжиж, хаваржихаар бэлтгэл ажил хангаж байна. Малын тарга хүч дунд зэрэг байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр цагаанаар зудархуу гэдэг нь цасны зузаан 11 см-ээс дээш, нягт нь 0,20-0,24 г/см3 байх нөхцлийг, цагаанаар зуд нь агаарын температур 10 хоног сарын дундаж температур олон жилийн дунджаас 3 градус болон түүнээс хүйтэн, цасны зузаан 22 см, нягт 0,25 г/см3-ээс их нөхцлийг хэлнэ.  Эдгээрээс аль  нэг үзүүлэлт уг хэмжээнээс давхад зудын нөхцөлд хүрнэ. Дээрх үзүүлэлтээр сум бүрийг үнэлж үзэхэд Матад, Чулуунхороот, Халхгол Ялалт баг хэвийн, Дашбалбар, Гурванзагал сумд цагаанаар зудархуу бусад нутгаар цагаан зудтай байна.
Хадлан тэжээл бэлтгэл: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 322 тогтоол, аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд 58,2 мян/тн байгалийн хадлан бэлтгэхээс 56,9 мян/тн хадлан буюу 96,6 хувьтай бэлтгэсэн.Аймаг сумын аюулгүйн нөөц 165 тн өвс бэлтгэхээс 300тн өвс бэлтгэж 181.8 хувь, 24 тн тэжээл бэлтгэхээс 50 тн тэжээл, бэлтгэж 208.3 хувь бэлтгээд байна. Сумын аюулгүй нөөц 1400 тн өвс бэлтгэхээс 961.1 тн өвс бэлтгэж 68.7 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 128.9 тн тэжээл бэлтгэж 30.7 хувьтай байна.
            Мал хамгаалах сангийн хөрөнгөөр аймгийн аюулгүйн нөөцөд өвөлжилт хүндэрсэн үед ашиглахаар 12,000 боодол буюу 264 тн өвс нэмт бэлтгэн Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумдад байршуулах ажлыг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Баяндун, Сэргэлэн сумдад байршуулах ажилд "Дун нутаг” ХХК шалгаран 18,4 сая төгрөгийн гэрээ байгуулаад байна. Цагаан-Овоо, Баян-Уул сумдын ажлыг зохион байгуулж байна. Мөн Мал хамгаалах сангаас "Дорнод гурил” ХХК-иас 100тн малын тэжээл /хивэг/ худалдан авах ажил гэрээ байгуулах түвшинд зохион байгуулагдаж байна. 
            2016 онд улсын төсвийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд 9 сумын 40,000 га бэлчээрт бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажил 10-11 сард явагдаж дууссан. Ажлын техникийн үр дүн байцаагчын дүгнэлтээр 83,8 хувьтай дүгнэгдсэн. Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажилд 400 малчин өрх түр ажлын байраар хангагдан ажлын урамшуулалын 70 хувь болох 44,8 сая төгрөгийг олгоод байна.
 
Аймгийн хэмжээнд орон нутгийн 11 нэр төрөл, гоц халдварт шүлхий, хонины цэцэг, зооноз бруцеллёз өвчнүүдээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээнд давхардсан тоогоор 2,2 сая толгой малыг хамруулаад байна.
Аймгийн хэмжээнд Баянтүмэн, Баяндун, Хэрлэн сумдад 3 иргэн аж ахуй нэгж өвс худалдаалж байна.
Зах зээлд өвс борлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа

 

 

Сумын нэр

Салааны дарга, захирлын нэр

Утасны дугаар

Нөөцөлсөн өвс

Байршуулсан газар

Борлуулах үнэ

Боодол

Тонн

5

Хэрлэн сум

Б.Базаргүр

99582650

4000

80

Бургаст хөндий, аймгийн төв

3500

6

Баяндун сум

Батхүү

89695006

2000

40

Сумын төвөөс зүүн хойш 40км

3500

 

Баянтүмэн сум

Лхагвасүрэн

88519761

2500

50

Шаазан нуур, аймгийн төв

3500

НИЙТ

6000

120

 

 

 

Орон нутаг гоц халдварт өвчний дархлаажуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар буурсан байна.
Үүнээс: Орон нутгийн дархлаажуулалтанд 844,0 мянган толгой мал амьтан хамрагдахаас-780,2 мянган толгой мал амьтан хамрагдаж 92,4 хувийн гүйцэтгэлтэй дууссан.
Орон нутгийн халдварт өвчний гаралт тархалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40,7 хувиар буурсан үзүүлттэй байна.
Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 11 сумын хэмжээнд 320,4 мянган толгой үхэр сүрэг хамруулахаас 293,5 мянган толгой үхэр сүргийг хамруулж 91,6 хувийн гүйцэтгэлтэй дууссан.
Ггоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын хэмжээнд давхардсан тоогоор 880,0 мянган толгой хонь хургийг дархлаажуулалтанд хамруулж 96,1 хувийн гүйцэтгэлтэй дууссан.
Зооноз бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын 345,4 мянган толгой төл малыг хамруулж 96,7 хувийн гүйцэтгэлтэй дууссан.
Улс орны нөхцөл байдлын талаарх:
2016 он гарсаар Монгол улсын хэмжээнд 11 аймгийн нийслэлийн 66 сум дүүрэгт малын гоц халдварт хонины цэцэг өвчин оношлогдож тэмцэх арга хэмжээг ХХААХҮЯС-н 2010 оны А/67 тоот тушаалын дагуу авч хэрэгжүүлэн ажилласан.
Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Булган, Архангай, Төв, Сэлэнгэ, Дорноговь аймгууд хонины цэцэг өвчин оношлогдож хорио цээрийн дэглэмд шилжээд байна.
Хил залгаа улс орны өвчний нөхцөл байдлын талаар:
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны мэдээ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг,үржлийн газрын мэдээлснээр Оросын холбооны улсын Забайкалскийн хязгаарын бүс нутгийн үхэрт гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
1.   Хил залгаа сумдад сэрэмжлүүлэг хүргүүлсэн.
2. Хилийн мэргэжлийн хяналтад зөвлөмж хүргүүлсэн.
3. Шүлхийн вакцин татан авах ажил зохион байгуулагдаж байна.
4. 2016 оны 12 сарын 24 нд Малын эмч нарын бага хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
5.Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр байнгын жижүүр ажиллаж байна.
 



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео