Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХХАА-Н САЙД Р.БУРМААГ “ТУУШТАЙ УЛС ТӨРЧ”-ӨӨР ӨРГӨМЖИЛЛӨӨ

  2015-12-28 15:15    Үзсэн: 458

Монголын үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин” 2011 оноос эхлэн тухайн жилийнхээ "Тууштай улс төрч”, "Хүмүүнлэгийн үйлстэн”, "Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”, "Бүтээн байгуулагч компани”-иудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон.

Тэгвэл энэ онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар www.news.mn, www.polit.mn, www.morningnews.mn, www.eagle.mn, www.olloo.mn, www.sonin.mn, www.mminfo.mn, www.ikon.mn, www.ulstur.mn сайтаар олон нийтийн саналыг авч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хаасан байна. 

Энэ удаагийн санал асуулгад олон нийтээс давхцсан тоогоор дөрвөн номинацид 120 гаруй улстөрч, иргэн байгууллагын нэрийг дэвшүүлж, 37 мянга гаруй санал өгчээ. Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчдийг тодруулсан байна. ХХАА-н сайд Р.Бурмаа "Тууштай улс төрч” номинацид нэр дэвшиж шилдэг 15 улс төрчийн нэгээр тодорлоо. Тэрбээр хөдөө аж ахуйн салбарт уул уурхайгаас илүү бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц боломж бий болгохоор ажиллаж байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад тэрбум ам.долларын махны экспортын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө "Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүнээр ажиллаж байсан. Одоо ч энэ ажилдаа тууштай байгааг өндрөөр үнэллээ.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео