Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЭЛЭГ БИЗНЕСҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

  2023-01-12 12:12    Үзсэн: 80

AGRIPRENEURSHIP CHALLENGE - Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бизнесүүдийг шалгаруулах уралдааны бүртгэл эхэллээ. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Agripreneurship Challenge” хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бизнесүүдийг шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Хэрэв та хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч бол, шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бол доорх линкээр бүртгүүлж уралдаанд оролцохыг урьж байна.

Бүрдүүлэх материал:
Бүртгэлийн анкет бөглөх: shorturl.at/afkuA
Улсын бүртгэлийн гэрчилгээ
Компанийн танилцуулга (хамгийн багадаа 5 жилийн төлөвлөгөөний хамтаар)
Бүтээгдэхүүний танилцуулга, зураг

Уралдааны бүртгэл:  2023.01.05 - 2023.01.19-ний 23:00 цаг (Улаанбаатарын цагаар)

Шагналын сан:
Нийт шагналын сан 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг. Үүнд:
I байр - 25 сая төгрөг хүртэл
II байр - 15 сая төгрөг хүртэл
III байр - 10 сая төгрөг хүртэл
Төслийн хүрээнд 1 жилийн хугацаанд олон улсын болон мэргэжлийн дотоодын зөвлөхүүдээс зөвлөгөө авах, бизнесээ бойжуулах боломжтой юм.

Тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг харах холбоос: shorturl.at/orAK1
Холбоо барих: 91916987, 95077178

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЭЛЭГ БИЗНЕСҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео