Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЗОХИСТОЙ ДАДЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

  2022-07-06 11:30    Үзсэн: 78

ХХААХҮЯам, Судалгаа хөгжлийн төв, Герман монголын тогтвортой ХАА төсөлтэй хамтран "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт II шатны сургалт 2022 оны 07 дугаар сарын 04-05 өдрүүдэд Хэрлэн, Баянтүмэн сумдад зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээг Хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалтанд хамрагдаж гэрчилгээ авсан Модунь Шаньюй ХХК, Гантүрүү ХХК, Сэмбо ББН-ийн тэргүүн туршлагыг ногоочдод танхим болон үйлдвэрлэлийн талбайд олгож бна. Сургалтанд 7 сумын ХАА-н тасгийн Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сүхбаатар , Дорнод аймгийн 50 ногоочдын төлөөлөл хамрагдаж байна.
Мөн тус сургалтаар 2023 оноос 10 нэр төрлийн Хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгоход тараланчдын мэдээлэлийг бүртгэлийн системд оруулах талаар сумдын мэргэжилтнүүдэд чиг баримжаа өгч байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЗОХИСТОЙ ДАДЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЗОХИСТОЙ ДАДЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.


  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео