Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулалтын төслийн материал хүлээн авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 10-нд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтын танхимд BEST хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад 25 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож дараах мэдээллийг авсан.
- Зээлийн тавигдах шаардлага
- Бүрдүүлэх материал
- Зээл олгох салбар
- Төслийг цахим системд бүртгүүлэх систем
- BEST хөтөлбөрийн танилцуулга, зөвлөх үйлчилгээний талаар
- Бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж, зөвөлгөө мэдээлэл тус тус өглөө.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ АВАХ ХУГАЦААНД BEST ХӨТӨЛБӨР НЬ ЗЭЭЛ ХҮССЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЮМ.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ сургалтыг 2022 оны 6 дугаар сарыг 15-нд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтын танхимд BEST хөтөлбөрөөс зохион байгуулна.
