Ноолуур худалдан авалтад хяналт тавьж ажилласан тухай:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч, аймгийн онцгой комиссын орлогч даргын баталсан Коронавируст халдвар /Govid-19/-т цар тахлын үед ноолуур худалдан авахаар Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн тусгаарлалт, ноолуур худалдан авалтад хяналт тавих ажлын удирдамжаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэн сумын ЗДТГ-ын нийт 6 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ноолуур бэлтгэн, худалдан авч байгаа 16 цэгийн иргэн, аж ахуйн нэгжид коронавируст халдвар /COVID-19/-т цар тахлаас урьдчилан сэргийлж, улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын гаргасан заавар зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.