Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

  2021-03-15 13:30    Үзсэн: 660

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Зээлийн хэмжээ

500 сая хүртэлх төгрөг

Зээлийн хүү (жилийн)

3%

Зээлийн хугацаа

36 хүртэлх сар

Хөнгөлөлтийн хугацаа

12 хүртэлх сар буюу нийт хугацааны 1/3-ээс хэтрэхгүй

Өргөдлийн хураамж

10,000 ₮

Зээл олгох үйлчилгээний шимтгэл

Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая хүртэлх төгрөг


 

Тавигдах шаардлага

·Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн байх,

·Зээл төлөх орлогын эх үүсвэрийг бүрдүүлж буй бизнесийг сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх,

·Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх,

·Банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх

·Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

·Эрхэлдэг бизнесийн танилцуулга;

·Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;

·Иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;

·Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;

·Орлого, зарлагыг нотлох баримтууд;

·Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл;

·Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд;

 



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео