Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХАВАРЖИЛТЫН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

  2020-03-11 21:14    Үзсэн: 561


 

Аймгийн хэмжээнд 14 сумын 67 багийн 5311 малчин өрхөд 2,629,622 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 5,7 сая толгой мал хаваржиж байна.

Дорнод аймгийн нутгаар 80%-ийн цасан бүрхүүлтэй байгаа ба цасны дундаж зузаан 1-10 см байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын эрсдэлийг үнэлэхэд Халхгол сум Цагаанаар зудархуу бусад сумдын нутгаар хэвийн байна.

Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 86,1мянган тн хадлан бэлтгэхээс 83,3мянган тн өвс бэлтгэж, 37965 тн өвс буюу 45,5 хувь, 27 тн тэжээл буюу 12,4 хувийг зарцуулж, 45372 тн өвс, 190,3 тн тэжээлийн нөөцтэй байна.

Аймгийн аюулгүйн нөөц 180 тн өвс бэлтгэхээс 303,8 тн өвс бэлтгэж үүнээс 8 тн өвс буюу 2,6 хувийг зарцуулж, 40 тн тэжээл бэлтгэхээс 50 тн тэжээл бэлтгэж, 8,4 тн буюу 16,8 хувийг зарцуулаад байна.

Сумдын аюулгүйн нөөц 1400 тн өвс бэлтгэхээс 1420.5 тн өвс бэлтгэж 871,6 тн буюу 61,3 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 381.8 тн тэжээл бэлтгэж, 138,3 тн тэжээл буюу 36,2 хувийг тус тус зарцуулаад байна.

Төл бойжилт: Аймгийн хэмжээнд 1,190,051 хээлтэгч малаас 1,029,535 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна.

03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 0,9 хувь буюу 9055 толгой мал төллөөд байна. Гарсан төлийн бойжилт 97,7 хувьтай байна.

Малын зүй бус хорогдол: нийт малын 0,02 хувь буюу 579 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Үүнд: Адуу 37 толгой, Үхэр 103 толгой, Хонь 203 толгой, ямаа 236 толгой мал хорогдсон байна.

 



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео