Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ТҮҮХИЙ АРЬС, ШИРИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭКСПОРТЛОХООР БОЛЛОО

  2015-12-29 15:07    Үзсэн: 478

Өнгөрсөн баасан гарагийн /2015.12.25/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн байна. Статаистик мэдээгээр, 2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортонд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдснээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео