ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

"ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛ-3" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.

  2017-06-13 16:29    Үзсэн: 147

Дорнод аймгийн Засаг дарга, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хамтын ажиллагааны гэрээний дагуу "Гэр бүлийн хөгжил дэвшил-3” хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.

Зорилтот бүлгийн өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, амьдралын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг төсөлд Хэрлэн сумын 50 өрх хамрагдаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газартай хамтран төсөлд хамрагдсан 20 өрхөд "Төмс хүнсний ногоо тариалах аргачлал” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан өрхүүдэд аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас 5 төрлийн ногооны үр, 3 төрлийн үрсэлгээ, "Дорнод гурил” ХК-иас өрх бүрт 1 шуудай үрийн төмсний дэмжлэг үзүүлжээ.



  Хэвлэл мэдээлэл
  Харъяа байгууллагууд:
  Видео
Холбоо барих
Хаяг: Монгол улс,
Дорнод аймаг,
1 дүгээр баг,
Хүнс, Хөдөө аж ахуйн газар
Утас: 70584182
Факс: (976) 70584182
Имэйл: info@hhaag.dd.gov.mn