Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ХОЛБООНЫ БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  2017-05-23 15:23    Үзсэн: 458

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны салбартай хамтран 2 дугаар бага хурлыг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Уг бага хуралд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн 13 хоршооны 21 гишүүн хамрагдсан.
Бага хурлаар Хөдөө аж ахуйн хоршоологчдын 2016 оны үйл ажиллагааны мэдээ, тайланг танилцуулж, 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, аймгийн холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэж холбооны дарга тэргүүлэгчдийг шинэчлэн баталлаа. Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүнээр "Нутгийн хөх чулуу” М.Мөнхзоригийг сонгож, тэргүүлэгч 9, хяналтын зөвлөлийн гишүүнээр 3, нийт 12 хүнийг сонгож баталлаа.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео