Аймгийн эзийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 3.3.3. Мал аж ахуйн салбарын боловсон хүчинг давтан сургах заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага"Гангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг сайжруулах” сургалтыг сумдын МААҮТҮБ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын явцад уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавар, Малын чанар сайжруулах, Малын тэжээл бэлтгэх, тэжээх, Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, Мал аж ахуйн эрсдлийг бууруулах зарим хүчин зүйл зэрэг сэдвээр мэдээлэл хийсэн.