Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх НҮБХХ-ээс зохион байгуулсан "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт төслийн анхны уулзалт хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 02-нд Дорнод аймагт зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Баянтүмэн, Хэрлэн, Халхгол, Чойбалсан, Баян-Уул, Булган гэсэн 6 сумдын Засаг дарга, ИТХурлын дарга, багийн засаг дарга, малчны төлөөлөл нийт 42 хүн хамрагдаж санал, бодлоо солилцож төсөл манай аймгийн 14 суманд хэрэгжихээр боллоо.