"Хөдөө аж ахуйн хөгжил–Зүүн бүсийн гарц” хэлэлцүүлэг /2016.03.18-ны өдөрТөрийн ордонд ХХААЯ-наас зохион байгуулагдсан.
Хэлэлцүүлэгт
ХХАА-н сайд Р.Бурмаа, салбарын эрдэмтэн судлаачид мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар
аймгийн малчид нийт 120 гаруй төлөөлөгч оролцсон.
Тус
зөвлөгөөний гол зорилго нь улс орны болон бүс нутгийн хөгжлийн стратегийн чухал
зорилтуудыг богино хугацаанд үр ашигтай шийдвэрлэх, алслагдсан бүс нутгийг
дотоодын үйлдвэрлэлээр хангах, зүүн бүсээс мах махан бүтээгдэхүүн өндөр үнээр
экспортлох, зүүн бүсийн малчдын амжиргааны түвшнийг сайжруулах арга замыг нээж
өгөх юм.