Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран "Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-ийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан.
"Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-дМонгол Улсын 333 сумаас 700 гаруй малчид, хөдөө аж ахуйн салбарын орон нутаг дахь удирдлагууд, албан хаагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл бүхий нийт 1000 орчим, Дорнод аймгийн 14 сумын 29 төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөний нэгдсэн хуралдаанаар "Мал аж ахуйн салбарт тохиолдож буй гамшигт үзэгдлийг бууруулах арга зам”, "Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зээл ба нийгмийн дундаж давхаргыг тэлэх нь”, "Малчдын нийгмийн хамгаалал ба малчны зээл”, "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод эрүүл мэндийн асуудал нөлөөлөх нь”, "Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, доройтол түүнээс сэргийлэх арга замууд” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьсан юм.
Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөн "Бэлчээр-Ногоон алт”, "Сайн малчин”, "Мал-Үндэсний баялаг”, "Эрүүл мал-Эрдэнэ” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, малчид өөрсдөө тулгамдсан асуудлаа идэвхитэй ярьж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй юм гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргалаа.
Зөвлөгөөнөөр малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнг үнэлж Баян-Уул сумын малчин Гарамжавын Долгормааг ХХААЯамны "Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.