Холбоо барих
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

ДОРНОД АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ФЕРМЕРҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  2016-04-19 11:48    Үзсэн: 532

          Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй фермерүүдэд бүтээмжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд 13 фермер эрхлэгчид хамрагдсан.

Сургалтын  үеэр Эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Мал эмнэлгийн орчин үеийн шинжилгээний аргууд, 2015 онд батлагдсан "Хүнсний аюулгүй сав” дэд хөтөлбөрийн хүрээнд Ахуй хэрэглээнд хуванцар сав хэрэглэхгүй байх талаар мэдээлэл өгч ажилласан.

Мөн бруцеллёз, сүръеэ, лейкоз өвчнүүдийн тандалт шинжилгээний дээж авч, шинжилгээ хийх гэрээ байгуулж, санал бодлыг нь сонсож, хариулт өгч ажиллаа.



  Хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөр
  Харъяа байгууллагууд:
  Видео