Хэлэлцүүлэгт 10 сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн МЭМХАБ хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлгийн аж ахуйн нэгжийн малын эмч нийт 30 мэргэжилтэн, малын эмч нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд: Мал эмнэлгийн үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, 2016 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээг идэвхжүүлж халдварлалтыг бууруулах тайлан, графикт мэдээ, мэдээллийг стандартын дагуу үнэн зөв бодитой гаргах чанар бүтээмжийг бий болгох талаар мэдээллийг өгч, санал бодлыг сонсч хариулт өглөө.