Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид, 14 сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн 44 мэргэжилтэн хамрагдсан.
Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, Швейцарын Хөгжлийн агентлагын "Ногоон алт” төсөл, Нийгмийн даатгалын хэлтэс, Ус, цаг уур орчны шинэжилгээний албаны мэдээлэл, "Тэргүүн сүрэг” ХХК Малын ээмэгжүүлэлтийн талаар, Стандарчилал, хэмнэл зүйн хэлтсийн мэдээлэл, Татварын хэлтсийн мэдээлэл, Статистикийн хэлтсийн мэдээлэл, Арьс шир, урамшуулал олгох ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцож ажиллаа.
Сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийг 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтээр дүгнэхэд:
1.Дашбалбар сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг
2.Цагаан-Овоо сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг
3.Чулуунхороот сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг тус тус шалгарсан.
2016 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан.