ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
 
 Мэдээ мэдээлэл

Мал эмнэлэгийн хэлтсийн өнөөгийн байдал

Аймгийн хэмжээнд 2016 онд 14 сумын 42 хувийн хэвшлийн мал эмнэлэг ажил үйлчилгээ явуулж байна. Мэргэжил арга зүйн удирдлагаар ханган шаардлагатай тохиолдолд сумдад мал эмнэлгийн ариутгалын бодис, ХХХувцас, зүү тариур, тусгай зориулалтын машин техник, вакцинаар ханган ажиллаж байна.

Баяндун-4, Баянтүмэн-3, Баян-Уул-3, Булган-3, Гурванзагал-2, Матад-2, Дашбалбар-4, Халхгол-2, Хэрлэн-4, Хөлөнбуйр-2, Цагаан-овоо-4, Чойбалсан-3, Чулуунхороот-1, Сэргэлэн-4 НИЙТ-42

Аймгийн хэмжээнд орон нутгийн 11 нэр төрөл, гоц халдварт шүлхий, хонины цэцэг, зооноз бруцеллёз өвчнүүдээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээнд давхардсан тоогоор 2,2 сая толгой малыг хамруулаад байна.

Орон нутаг гоц халдварт өвчний дархлаажуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар буурсан байна.

Үүнээс: Орон нутгийн дархлаажуулалтанд 844,0 мянган толгой мал амьтан хамрагдахаас-745,3 мянган толгой мал амьтан хамрагдаж 88,3 хувийн гүйцэтгэлтэй.Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 11 сумын хэмжээнд 320,4 мянган толгой үхэр сүрэг хамруулахаас 293,5 мянган толгой үхэр сүргийг хамруулж 91,6 хувийн гүйцэтгэлтэй дууссан.Гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын хэмжээнд давхардсан тоогоор 880,0 мянган толгой хонь хургийг дархлаажуулалтанд хамруулж 96,1 хувийн гүйцэтгэлтэй.Зооноз бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын 345,4 мянган толгой төл малыг хамруулж 96,7 хувийн гүйцэтгэлтэй дууссан.

 

Мал эмнэлгийн нөөцийн судалгаа: Аймгийн ЗДТГ-н дэргэдэх агентлаг ХХААГ-н нөөцөнд  ариутгалын бодис-3,1 мянган кг, Хлорын шохой 2 тонн, ХХХувцас-120 ширхэг иж бүрдэл,Боом, ЦХ-н ийлдэс-67,2 литр,Шүлхийн вакцин-25 литр,хонины цэцэг-26,5 мянган тун вакцин нөөцөнд байна.Цэцгийн вакцнины хүчинтэй хугацаа 2017 оны 1-р сард дуусна.

Мал эмнэлгийн санхүүжилт: Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх санхүүжилт 1-р ээлжийн тарилгын хөлс 27,6 сая,Шүлхий өвчний 1,2-р ээлжийн тарилгын хөлс болох 56,7 сая төгрөг, Орон нутгийн 6-н удаагийн ээлжээр 285,8 сая төгрөг олгогдохоос 261,0 сая төгрөг олгогдож үлдэгдэл 24,7 сая төгрөгний санхүүжилт авах дутуу байна.Нийт 42 хувийн хэвшлийн аж ахуй нэгжид 345,3 сая төгрөг халдварт гоц халдварт өвчний тарилгын хөлсөнд олгоод байна.

Орон нутгийн халдварт өвчний гаралтын талаар:

Үхрийн дуут өвчин, Баянтүмэн, Цагаан-Овоо, Баяндун сум 6 толгой үхэр

Бог малын шөвөг яр өвчин-Булган сум  10 толгой ишиг

Цусан халдварт өвчин-Баянтүмэн сум 2 толгой үхэр

Хүнд металлын хордлого- Баянтүмэн сум 1 толгой үхэр

Малын боом өвчин- Хэрлэн сум 27 толгой бог мал

Мал амьтны галзуу өвчин- Дашбалбар сум 1 толгой үхэр

2016 онд орон нутгийн халдварт өвчний гаралтын тохиолдол 11 удаа бүртгэгдэж тэмцэх арга хэмжээг ХХААХҮС-н 2010 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн А/67 тоот тушаалын дагуу тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан.

Орон нутгийн халдварт өвчний гаралт тархалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 Цэцэг өвчний гаралтын талаар: 2016 он гарсаар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 9 сумын 8 голомтонд мал амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин оношлогдож 1077 толгой хонь өвчилж, 1077 толгой хонийг ХХААХҮС-н 2010 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн А/67 тоот тушаалын дагуу тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан.

Цэцэг өвчинтэй тэмцэхэд байнгын хяналтын бүлэг-14,хөдөлгөөнт хяналтын бүлэг 7, устгалын бүлэг-6 нийт-98 хүн,хүч 30 техник хэрэгсэл оролцсон.

Чойбалсан сум: Чойбалсан сумын Хөх нуур багт 7 малчин өрхийн 4338 толгой малыг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх давтан дархлаажуулалтанд хамруулж, цэцэг өвчний шинж тэмдэгтэй 811 толгой хонийг устгалд хамруулаад байна.

Устгалд хамрагдсан малчин өрхийн судалгаа:

Б.Энхболд-96

Ц.Бадамдорж-306

В.Ганбат-242

Д.Ренчиндорж-83

Ү.Ганбаатар-54

Э.Амгалан-Өлзий-30

Нийт-811 толгой хонь

Голомтонд сүүлийн устгал 2016 оны 10 дугаар сарын 29 өдөр хийгдэж, нэмж мал өвчлөөгүй тайван байна. Устгал хийгдсэн өдрөөс хойш 7 хонож байна.Санхүүжилт- МАЭМХ тухай хуулийн 5-р бүлэг 15,1,1

Малын нөхөн төлбөр- МАЭМХ тухай хуулийн 5-р бүлэг 15,1,4 улсын дундаж үнийн 90 хувь, 30 хоногийн дотор олгоно.

Угааврын арга хэмжээний талаар: Аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 06 өдрийн А/206 тоот захирамж, мал угааврын явц 14 сумын 41 аж ахуй нэгж,  угааврын ажлыг эхлүүлж 570,0 мянган толгой бог мал хамруулахаас 987 өрхийн 567,145 мянган толгой бог малыг шумбуулж болон шүрших аргаар гүйцэтгээд байна. Угааврын явц 98,9 хувьтай дууссан.Эмийн бодис креалин-Х 1027 литр зарцуулсан.

 

2015,2016 оны халдварт гоц халдварт өвчний хамрагдалтын байдал харьцуулалт:

 

Арга хэмжээний нэр

2015 мян.тол

2016 мян.тол

1

Орон нутаг

875,467

745,6

2

Шүлхий

1,063,289

293,5

3

Цэцэг

444,044

880,0

4

Бруцеллёз

340,977

345,4

Нийт дүн

2,723,777

2,264,500



  Хэвлэл мэдээлэл
  Харъяа байгууллагууд:
  Видео
Холбоо барих
Хаяг: Монгол улс,
Дорнод аймаг,
1 дүгээр баг,
Хүнс, Хөдөө аж ахуйн газар
Утас: 70584182
Факс: (976) 70584182
Имэйл: info@hhaag.dd.gov.mn